Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор шинэчлэн тогтоожээ. Мөн Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын бүтцийг шинэчлэн тогтоосон байна.
Тухайлбал засгийн газрын 9-р тогтоолын хүрээнд хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэж өөрчлөн зохион байгуулагдсан. Мөн Боловсрол соёлын газар нь Боловсрол соёл урлагийн газар болж өөрчлөгдөхөөр болсон байна. Өмчийн харилцааны газар орон нутгийн өмчийн газар болж худалдан авах ажиллагааны алба нь орон нутгийн өмчийн газарт харьяалагдаж явахаар болжээ.
Түүнчлэн улсын бүртгэл, статистикийн газар нэгдсэн зохион байгуулалттай болсон байсан. Тэгвэл Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор улсын бүртгэлийн хэлтэс, статистикийн хэлтэс тусдаа байхаар шийдвэлэжээ. Мөн аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон аж.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих