
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын агентлагуудын чиглэлд өөрчлөлт оруулахаар зурагласан байгаа.
Тухайлбал, Шинэчлэн боловсруулсан "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газрын тохируулагч агентлаг 10, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 17 байхаар тусгасан бөгөөд Засгийн газрын агентлагуудын тоонд өөрчлөлт орохгүй байхаар зохицуулжээ. Тухайлбал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хүүхдийн төлөө газрыг– Хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
Гааль, татварын ерөнхий газрыг – Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар
Нийгмийн даатгалын ерөнхий газрыг – Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрыг – Үндэсний статистикийн хороо Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар
Газрын тосны газар, Ашигт малтмалын газрыг нийлүүлэх замаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
О.Сайхан zaluu.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих