"People.com”сайтад салалтынхаа тухай анх ам нээсэн Брэд Питт гэр бүлийг минь тайван орхихыг эелдгээр сануулж байсан. Тэрбээр хоёр дах мэдэгдлээ "Access Hollywood”-д хийлээ. Тус мэдэгдэлд, салалтын тухай олон зүйл яриагүй гэнэ. Харин "Voyage of Time” баримтат киноны улаан хивсний үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор хэлжээ. "Гэр бүл, хүүхдүүдэд зориулсан энэхүү сайхан уран бүтээлд оролцсондоо баяртай байна. Гэсэн хэдий ч, гэр бүлийн дотоод нөхцөл байдалтай холбоотойгоор киноны нээлтэнд оролцож чадахгүй” гэжээ.
Энэ сарын 19-д Холливуудын жүжигчин Анжелина Жоли хоёр жилийн гэрлэлтээ цуцлуулахаар салах өргөдөл өгсөн юм. Шуурга мэт дэгдсэн тэдний салах асуудал өдгөө нам жимхэн байгаа нь сайны дохио гэж үзэх хүмүүс байна. Гэсэн хэдий ч, Анжелина Жолигийн салах өргөдөлд хүүхдүүдийн хамтаар хамгаалалтанд авахыг хүссэн хүсэлт байсан гэнэ. Онцгойлон том хүү 15 настай Маддокст хэмээсэн байж. Сануулахад Брэд Питт Маддокс нарын хооронд ширүүхэн маргаан өрнөж, эцэс сүүлдээ Брэд хүүхдийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгааа билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих