
Caviar компанийн мэргэжилтнүүд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрийг тохиолдуулан тусгай iPhone 7 утас үйлдвэрлэсэн байна.

Supremo Putin Damascus нэртэй шинэ утас алтадсан корпустай, эндээ Путины "Бид бүхэнд хариу өгнө. Оросын баялгийн төлөө хөдөлмөрлөнө” гэсэн үгийг тусгай ялтас дээр бичиж суурилуулжээ.

Ердөө 64 ширхэг үйлдвэрлэсэн 128 Гб болон 256 Гб санах ойтой энэ утас шар алтан бүрээстэй нь 207, цагаан алтан бүрээстэй нь 232 мянган рубийн үнэтэй байх юм байна.

Дарангуйлагчид өөртөө зориулан алт эрдэнэсээр хэрэглээний зүйлсээ гоёж гангалан нэрээ мөнхлөх нь нэг удаа биш. Иракын дарангуйлагч Саддам Хуссейн цул алтан Калашниковын автомат өөртөө зориулан үйлдвэрлүүлсэн байж билээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19922
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих