Манай монгол морь Кийнландад нэг жилийн өмнөх уралдаанд мөн амжилттай оролцож байсан бөгөөд хоёр дахь удаа уралдахдаа тэргүүн байранд оржээ. АНУ-ын бооцоот морин уралдааны мэргэжилтнүүд 4 долоо хоногийн дараа болох ДАШТ-д "Mongolian Saturday”-г өндөр амжилт үзүүлнэ гэж үзсэн байна.
Монгол морины уяач, сургагч Г.Энэбиш "Лексингтонд болсон бэлтгэлд маш сайн хамрагдсан” гэж "Mongolian Saturday”-н тухай ярьжээ.
Манай морь өнгөрсөн долоодугаар сараас хойш олон улсын чансаанд тогтмол гуравдугаар байраас буулгүй ирсэн. Тэгвэл ирэх сард болох ДАШТ-д "Mongolian Saturday” бооцоот төвийн дэнчинд дээгүүр байр эзэлж байгаа тухай АНУ-ын Морин спорт сонирхогчдын холбооноос мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих