"Face of Beauty International 2016” наадмыг Монгол улс албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байна. Дэлхийн 60 орны мисс Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, Монгол улсын соёл уламжлалтай танилцан, тэмцээний үндсэн төрлүүдэд оролцсон бөгөөд өнгөрсөн бямба гарагт "Соёлын төв өргөө”-д титмийн төлөө өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд ОХУ-ын мисс түрүүлж, ялагчийн титмийн эзнээр тодорсон бол Замби, Филиппинийн гоо бүсгүйчүүд II,III байрт шалгарлаа. Харин Монголын гоо бүсгүй Э.Урангоо авьяаслаг, шилдэг үдшийн даашинзтай гоо бүсгүйгээр шалгарч, IV байрын эзэн болов.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=19981
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих