Америкийн Баруун Виржини мужийн Оук-Хилл хотын цагдаа нар нэгэн эмэгтэйг хар тамхи худалдаалж байгаад сэжиглэн саатуулжээ. Тэд түүний гэрийн хаалган дээр матаас хийдэг хүмүүсээс болгоомжлуулсан сонин янзын үгтэй зурвас хавчуулаастай байгааг хараад ийн баривчилгаа явуулсан аж. Цагдаа нар сэжигтний оршин суудаг дүүрэгт машин хулгайлах гэж байна гэсэн мэдээллийн дагуу ирсэн байна. Тэгээд тэр хавиар үзлэг хийж яваад нэгэн байшингийн хаалганд сонин янзын агуулга бүхий зурвас хавчуулаастай байгааг харжээ.
Хаалган дээр "Матаас хийгчдээс болж манай гэр рүү орохоосоо өмнө та нэгжүүлэх шаардлагатай боллоо. Бүх гар утсаа, ундаа тэргүүтнээ хаалганы гадаа үлдээх ёстой. Хэрэв та матаас хийдэггүй бол энэ нь танд хамаагүй зүйл шүү” гэсэн утгатай зүйлийг бичсэн байв. Ийм зурвас хавчуулаастай байгааг хараад цагдаа нар гэрийн эзэн хар тамхи худалдаалдаг хэмээн боджээ. Тэд 38 настай Эприл Лавендерыг байцаагаад гэрт нь нэгжлэг хийх зөвшөөрлийг авчээ. Нэгжлэг ч үр дүнгээ өгсөн байна. Цагдаа нар түүний гэрээс багагүй хэмжээний героин, метамфетаминыг олсон гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20018
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих