Өнгөрсөн гуравдугаар сард олон нийтийн дунд нэлээн дуулиан тарьж, хэвлэлийн гол баатар болсон Боловсрол, шинжлэх ухааны яамны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнгөрсөн есдүгээр сарын эхээр ажлаасаа чөлөөлөгдсөн билээ.
Ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөн тэрбээр дараагийнхаа албан тушаалд очсон
бололтой. Энэ талаар түүний дайсан "цэнхэр үст” Э.Цэрэн цахим
хуудсандаа "МУБИС-ийг самрах ажилд Б.Насанбаяр захирал Мөнхжаргалын хамт
мордов. Ард нийтээрээ эсэргүүцэхийг миний бие уриалж байна. Түрүүчийн
хийсэн "Цөм” хөтөлбөр, их дээд сургуулийг шинэчлэх нэртэй хөтөлбөрөө
тайлагнаж бүр торны цаана суух ёстой бусуу. Насанбаяр Мүүний
байгууллагуудын ажлаа дагнаж хий, хэн ч барьж идэхгүй.., Одоо ардын
хүүхдээр ахин тоглоод юу гэхэв. Шайр шайр шайр” хэмээн бичжээ. Ийнхүү
Боловсролын яамнаас явсан Б.Насанбаяр их сургуулийг самрахаар шийдсэн
бололтой. Дашрамд сонирхуулахад, салбарын сайд Ж.Батсуурь "Цөм
хөтөлбөрийг гаргасан хүмүүс өөрсдөө юу ч мэдэхгүй байна” гэж ярьсан
удаатай. Тиймээс гадаадын тэтгэлэг болоод "Цөм” хөтөлбөрийг зогсоосон
байгаа юм.
О.Сайхан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих