Хэвлэлийнхний дунд "аав” хэмээгдсэн Галшарын уугуул С.Бадарч ах маань
"Дөл” сониныхоо их ажлын хажуугаар хурдан морины уяа засал, түүний засан
тэтгэх тухай ном эмхэтгэн туурвижээ. Багагүй хугацаанд эрэн сурвалжилж,
бүтээсэн ном нь судар хэлбэртэй гэдгээрээ онцлог бүтээл болж чадсан
байна. Монгол адууны түүхэнд гандан бууршгүй "сүрлэг” цац босгож, олноо
"Өвгөн ноён” хэмээн алдаршсан Хардэл бэйс М.Пүрэвжавын морины соёл, уяа
заслын шинжийн сургаал, түүний мөн чанарыг тайлбарлах, сурталчлах
зорилго өвөрлөсөн энэхүү бүтээлийг залуу уяачид, морь сонирхогчдын
өврийн ном болно гэдэгт зохиогч итгэлтэй байна. Өвгөн ноёны уяа сойлгын
эрдэм ухааны сор энэ сударт бүрнээ шингэсэн байгаад уяачид, морь
судлаачид үнэлж байна лээ.
"Өвгөн ноён”-ны гайхамшигт авьяас билэг оюун, олон жилийн шургуу хөдөлмөрөөр бүтээгдсэн Галшарын хурдан удам, угшил, Халхын дөрвөн зүгийн их талыг 100 жилийн турш доргиосоор байгаа. Бидний мэдэх эдүгээ цагт цахиур хагалж яваа Тугал ухаа хүртэл тэндээс улбаатай гэж морь судлаачид үздэг.
Номын авшиг шингэх болтугай

dornodmedee.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20034
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.

Сэтгэгдэл бичих