Хүүхэд харах үйлчилгээг ирэх оны нэгдүгээр сараас эхлэн зогсоох болсон нь шүүмжлэл ихээхэн дагуулаад байгаа. Тэгвэл засгаас 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд улирал бүр цалин олгох "Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх шийдвэр гаргажээ.
Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төсөл юм байна. Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзжээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан "Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид эхчүүдийн цалинг сар бүр олгох чиглэл барихыг даалгасан гэх мэдээллийг өгч байна.
Ер нь бол иймэрхүү нийгмийн халамжийн чанартай бодлогод суурилсан шийдвэрүүд гардаг ч, улстөрийн үндэслэлээр хүчингүй болгоод байдаг жишиг тогтвол утгагүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих