Италийн алдарт "Ювентус” клуб өнгөрсөн шөнө Францын "Лион”-той тулж, 1:1-ээр тэнцсэн билээ. Энэ тоглолтод "Ювентус”-ын хаалгач Буффон гараанд гарсан. Ингэснээр тэрбээр Аваргуудын лигт 100 дахь тоглолтдоо оролцлоо.
Ингэснээр эдүгээ 38 настай хаалгач "Милан” клубын экс хамгаалагч Алессандро Нестагийн Аваргуудын лигийн 99 тоглолтод амжилтыг давж гарлаа. Мөн Итали тоглогчдоос Аваргуудын лигт хамгийн олон тоглолтод оролцсон амжилтаараа гуравдугаарт бичигдэж байна.
Нэгдүгээр байрт Паоло Малдини 109 тоглолтод оролцсон амжилтаараа бичигддэг бол Андрей Пирло 108 тоглолтод оролцож байжээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=20452
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих