Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе өнөөдөр нийт ард түмнээсээ уучлалт гуйж хэвлэлийн хурал хийлгэсэн билээ.
Тэрээр хэлсэн үгэндээ Чуй Сүн Шил-тэй холбоотой байж болох бүх албан байгууллага, хүмүүсийг шалгах үүргийг цагдаагийн газарт өгсөн бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хатуу хариуцлага тооцон зохих ял шийтгэлийг оноохыг үүрэгдсэн байна.
Мөн хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас түүнийг дуудсан тохиолдолд очиж мэдүүлэг өгч, зохиох хариуцлагыг хүлээнэ гэж хэлсэн юм.
Ингэснээр тэрээр Өмнөд Солонгос улсын үе үеийн Ерөнхийлөгчдийн дундаас цагдаагийн газарт мэдүүлэг өгөх анхны Ерөнхийлөгч болох ажээ.
Солонгос улс 1948 онд анхны Ерөнхийлөгчийг бүх нийтийн сонгуулиар сонгосон бөгөөд өнөөг хүртэл 68-н жилийн хугацаанд,18-н удаагийн сонгууль зохион байгуулагдаж, 11-н хүн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан байна.
Тэдгээрийн дундаас Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн аав Ерөнхийлөгч Пак Жонг Хи хамгийн олон жил Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашсан бөгөөд тэрээр 1963-1979 онуудын хооронд Өмнөд Солонгос улсын 5,6,7,8,9 дэхь удаагийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих