Манай шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооны "Solidarity Cup 2016" тэмцээнд оролцож байгаа билээ. Өчигдөр орой Монголын шигшээ Шри Ланкын шигшээ багтай тоглож 2:0-ийн харьцаагаар буулган авсан байна. Ингэснээр В хэсэгт 1 хожил, 1 хожигдолтой бичигдэж байна.
Өчигдөр болсон тоглолтын гоолыг 50 дахь минутанд "Хоромхон" клубын төвийн довтлогч Н.Наранболд оруулсан бол тэрбээр 67 дахь минутанд торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 2:0 болгожээ.
"Хөх чононууд" хоёр хоногийн дараа Лаосын шигшээ багтай тоглох бөгөөд хожвол "Solidarity cup 2016" тэмцээний хэсгийн шатыг давах болно.
time.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих