
ОХУ-ын Волгоград хотын Октьябрьск дүүргээс цагдаагийнхан террористуудыг баривчилсан талаар "www.mk.ru” мэдээллээ.
Баригдсан этгээдүүд Иракийн хэт даврагч "Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой бөгөөд тус бүлэглэлийг санхүүжүүлдэг байсан нь мөрдлөгөөр тогтоосон байна.
Цагдаагийнхан гурван этгээдийг баривчилсан бөгөөд нэр болон гадаад төрхийг нь илчлэхээс татгалзсан талаар "TASS” агентлаг уламжлав.
Тэд исламын улстай холбоотой "Октьяберский Жамат” гэх бүлэглэлийн гишүүд аж. Террористуудын нуугдаж байсан газраас тэсрэх бөмбөг болон галт зэвсэг олдсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих