Өчигдөр орой 20:40 цагийн үед Чита хотын өөр өөр дэвсгэр нутагт газар хөдлөлт мэдрэгдсэн байна. Хотын зарим орон сууцны
оршин суугчид гэрлийн бүрхүүлнүүд дүүжигнэхийг харсан гэнэ. Байгаль орчмын нутаг Эрхүүд газар хөдлөлийн үйл ажиллагаа бүртгэгдсэн байна гэж "Zabmedia" мэдээлжээ.
"Орон сууцны байшингийн тав дахь давхар хүчтэй хөдөлж: лааны суурь ганхаж, тавилга сэгсрэгдсэн" гэж иргэд мэдээлсэн байна.
Рахова, Новобульварной, Шилова, Бабушкина гудамжнууд Северный, Октябрьский, Сосновый бора микрорайонууд, КСК, СибВО, Атамановкийн оршин суугчид газар хөдлөлтийн тухай мэдээлжээ.
"Маш хүчтэй чичрэхийг Песчанке болон Зениткед мэдэрсэн" гэж читын нэгэн оршин суугч хэлсэн ба хамаатан садан, найз нөхөд нь хотын янз бүрийн хэсгээс хүчтэй цохилт мэдэрсэн гэж бас хэлжээ.
Чита хотын төвд оршин суугч "буйдан чичирч байлаа" гэдгийг тэмдэглэж хэлсэн бол "Наад зах нь 5 баллын хүчтэй байсан” гэж зарим хүн үзжээ.
М.Баяр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих