
Кэллигийн гаргахаар зэхээд буй "Settle for More” номонд эмэгтэйчүүдийн талаар шүүмжлэлт үзэл бодолтой байдаг Трамп Бүгд Найрамдах намын анхны хэлэлцүүлгийн үеэр Кэллигийн асуух асуултанд урьдаас бэлдчихсэн ирсэн байх магадлалтай талаар бичжээ.
Associated Press бямба гаригт тус номны хуулбарыг олж авсан юм.
Тэрээр номондоо Трамп түүнийг хэрхэн доромжилж, заналхийлсэн талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.
"Кэллигийн мэдээ"-ний хөтлөгч бүсгүй бичихдээ:
"Энэ бол 2016 оны сонгуулийн кампанит ажлын үеэр дурдагдаагүй түүхүүдийн нэг юм. Би Трампын бэлэг өгөхийг оролдсон ганц сэтгүүлч биш. Тэрээр санамсаргүй мэт байдлаар сэтгүүлч, улс төр судлаачдад нааштай хандлага төрүүлэхийг оролддог. Трамп голдуу магтаалаар тэднийг татахыг чармайдаг байв.
Түүний эгнээндээ элсүүлэхийг оролдсон сэтгүүлчдээс зарим нь татгалзсан гэдэг.
Трампын "хамгаалалтанд” орсон сэтгүүлчид заримдаа түүнийг шууд нэвтрүүлгийн үеэрх гэнэтийн асуултын хариуг урьдчилан бэлтгэх хэрэг гардаг ч нийтийн өмнө шударга царайлахыг хүсдэг” гэсэн байна.
Гэхдээ Кэлли хэвлэлийн ажилтнуудын нэрийг тодорхой дурдаагүй юм.
Хэрвээ Кэлли Трампын хамтран ажиллах саналыг хүлээн авбал "охидынхоо бямба, ням гаригийн амралт бүрээр Нью Йорк хотын төвд орших зочид буудалд нь үнэ төлбөргүй байрлах, эсвэл нөхөртэйгөө Флоридагийн Мар-а-Лагод байрлах түүний эдлэн рүү нисэхийг санал болгожээ.
Энэ саналаас татгалзах нь хэцүү байсан нь мэдээж. Харин Кэлли продюссертайгаа мэдээллийн тэнцвэртэй байдлыг улс төрийн түвшинд ханган ажилласнаа нотолж байна.
8-р сард болсон анхны мэтгэлцээн дээр Кэлли Трампаас эмэгтэйчүүдийг бүдүүлгээр дайрч доромжилсон үгсийнх нь талаар асуусан юм. Харин өмнөх өдөр нь Трамп "Fox News”-ийн гүйцэтгэх захирал Билл Саммоноос Кэллигийн тавих асуултын талаар сонсчихсон байв.
Асуултдаа гол учир нь байгаа юм биш, Кэлли Fox-ын хамт олон дунд нууц задруулах хүн байхгүйд итгэж байжээ. Этгээд зан авиртай, цөмийн зэвсгийг хуульчлахыг хүсдэг Трампын санал авах хувь нэмэгдэж эхэлсэн нь түгшүүр төрүүлж эхэлсэн юм.
Мэтгэлцээний өмнө Кэлли түүний хатуу ширүүн харьцаа гэр бүлд, үр хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлж, зовлон авчрахыг төсөөлөөгүй байсан юм.
"Би Доналд Трампаас айж байна. Тэр намайг гомдоохыг хүсч байгаа” гэж таван настай охин Яардлэй нь хэлжээ. Ээж нь тийм юм болохгүй дээ гэхэд охин "Тэр таныг гомдоохыг хүссэн шигээ намайг ч бас гомдоохыг хүсч байгаа” гэж хариулжээ.
У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих