Дональд Трамптай гадаадын төрийн тэргүүнүүдээс хамгийн түрүүнд очиж уулзсан Японы ерөнхий сайд Шинзо Абэ "Made in Japan” буюу Японд үйлдвэрлэсэн гольфын алтан цохиурыг бэлэг болгон барьсан юм.
Гэвч хоёр орны хамтын ажиллагааг билэгдэж өгсөн уг бэлэг нь Хятадын компаний бүтээгдэхүүн болохыг Хятад, Японы хэвлэлийнхэн олж илрүүлжээ.
Цохиурыг үйлдвэрлэсэн Honma Golf компани 2005 онд дампуурч, 2010 онд түүнийг Хятадын бизнесмэн Лю Жянгуо худалдаж авсан байна.
Уг тохиолдлыг Токиогийн Их Сургуулийн профессор Томо Марукава "харин ч утга учиртай бэлэг” гэж дүгнэснийг Newsweek Japan дамжуулжээ. Учир нь Америкийг улам бүр олон улсын тавцангаас холдуулж, дангаарчлах бодлого ярьдаг Трампад ийм бэлэг өгснөөр глобалчлагдсан дэлхий ертөнцөд амьдарч байгааг нь сануулсан хэрэг юм гэжээ.
Japan Times сониныхны олж мэдсэнээр Японы гадаад хэргийн яам Honma Golf компанийн BERES цувралын хамгийн үнэтэй ($4,500) цохиурыг саяхан худалдаж авсан байна.
Тус компанийхан хэнд уг цохиур очсоныг мэдээгүй гэсэн бол гадаад хэргийн яам ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
Абэ арваннэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо Дональд Трамптай уулзсан юм.
Эх сурвалж: Sputniknews
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих