Тус улсын нийслэл Копенгаген хотын гудмаар секс үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн тэрэг "дуут дохиогоо" хангинуулан давхих болжээ. Биеэ үнэлэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд ийм автомашиныг үйлчилгээнд гаргаж байгаа аж.
Копенгаген хотод биеэ үнэлэгчдэд зориулсан тусгай байр, барилга байхгүй тул гудманд үйлчлүүлэгчдээ "олж, дэгээдэх" хүндрэлтэй тулгардаг байна. Янхнуудын 43 хувь хүчирхийллийн золиос болж байсан учраас тэдний аюулгүй байдалд тус болох зорилгоор Sexelance автомашинууд хотын гудманд жижүүрлэх болсон гэнэ.
Бага оврын автобусны арын хаалган дээр "Хэрвээ автомашин савлаж байвал хаалга тогшихгүй байхыг хүсье!" гэсэн бичээс байгаа. Мэдээж, дотор нь ор, хөнжлийн ажил ид явагдаж байна гэсэн үг.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих