Өвөр Монголчууд бид Монголд ирж амьдрахыг, Монголын иргэн болохыг
хүсээгүй ээ. Бид уугуул монгол нутагтаа, монгол хэл, бичиг соёлоо
хадгалан, үлдэх гэж тэмцэж байна. Шороо түмэн хятадын монголыг уусгах
саарахгүй их түрлэгт монголоороо үлдэх гэж тэсвэрлэж байна.
Ард
маань монгол үндэстний тусгаар улс байдаг юм шүү гэж сэтгэл зүрхэндээ
урам зоригийг бадрааж, хятадын дарлалыг шүд зуун тэсдэг юм шүү бид.
Бид монголчуудаас их юм хүсдэггүй. Адилхан л монгол хүн гэж бидэнтэй харьцаасай,
ойлгоосой гэж хүсдэг. Тусгаар тогтнолын үнэ цэнийг яс махаараа ойлгосон
бид танууст сануулан хэлэхгүй бол өөр хэн анхааруулах билээ.
Монгол
бичгээ сурч харилцан саадгүй ойлголцдог болсоор, эд бараагаа өвөр
монголд гаргавал өвөр монголчуудын сэтгэлийг татаж дийлнэ. Цөм биш
гэхнээ хагас нь монголоо гэх сэтгэлээ хадгалж үлдэнэ.
Өвөр монголчууд монголоороо үлдвэл тануусын тусгаар тогтнолд төдий тустай. Тануусын хил төдий чинээ батажна.
Биднийг монгол хүн гэж ойлгож, харилцахаас илүүг бид хүсдэггүй. Хятадад дарлуулахаа тэснэ. Монгол хүн монгол хүндээ хужаа гэж адлагдах хэчнээн гомдолтой!
Эх_сурвалж : Mongolian Script
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих