
Тэрбээр энэ долоо хоногийн даваа гарагт Манила хотод үг хэлэхдээ "би Давао хотын дарга байхдаа цагдаа нарт үлгэр жишээ үзүүлэхийн тулд гэмт хэрэгтнүүдийг хайж олоод, хөнөөж байсан” гэжээ.
Тус улсын эх сурвалжууд энэ тухай өчигдөр мэдээллээ.
Харин тус улсын засгийн газрын нэгэн сайд хэлэхдээ "Р.Дутерте үргэлж хэтрүүлж, давсалж ярьдаг” гэсэн байна.
Р.Дутерте Давао хотын дарга байхдаа гэмт хэргийн бүлэглэлүүдийн гишүүдийг хөнөөх үүрэг хүлээсэн нэгэн тусгай бүлгийг байгуулж байсан гэж хүний эрхийг хамгаалах байгууллагууд өмнө нь мэдэгдэж байсан юм.
Энэ оны зургадугаар сард Р.Дутерте ерөнхийлөгч болсноосоо хойш явуулж буй мансууруулах бодистой тэмцэх ажиллагааны явцад хар тамхи хэрэглэдэг 2000 гаруй хүнийг цагдаа нар хөнөөжээ.
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21437
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих