Ассошейтэд Пресс агентлагийн Турк дахь гэрэл зурагчин, турк үндэстэн Бурхан Озбиличи хэмээх эрхэм аллагын гэрч болсныхоо дараа дэлхий нийтэд танил болж, нэг ёсондоо ихэд алдаршиж байгаа аж. Тэрээр ОХУ-аас Туркт суугаа элчин сайд Андрей Карловын үхлийн гэрч бөгөөд элчин сайдын нээлтэд нь оролцож байсан гэрэл зургийн үзэсгэлэнд бусад гэрчүүдийн адил байлцжээ. Түүнтэй мэргэжил нэгт гэрэл зурагчид ч байсан боловч ганцхан Бурхан Озибиличи алуурчны нүдэн дээр зориг гарган камераа ажиллуулж түүний зургийг эгцлэн авсан төдийгүй, айж ширвээтсэн үзэсгэлэнд оролцогчдын зургийг ч дарж байжээ. Озбиличи ОХУ-ын элчин сайдын сүүлчийн агшныг гэрэл зурагт буулгаж байхад нь алуурчин яг ард нь зогсож байсныг та харж байна.
Аллагын дараа, өөрийнхөө амь насыг эс тоон ажлаа хийж чадсан түүнд гэрэл зурагчид төдийгүй олон нийт ихэд талархан эзэмшсэн ажил, мэргэжил, сонирхлынхоо төлөө үхэхээс ч буцахгүй нэгэн хэмээн хэвлэлүүдэд мэдээлж эхэлжээ. Ассошейтэд Пресс агентлагт олон жил ажиллаж байгаа Бурхан Озибиличи өмнө нь тэгтлээ их алдаршиж байгаагүйг хэвлэлүүд баталжээ.
http://www.tolgoilogch.mn/_v4_6n+_hxa
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=21615
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих