Манжийн хааны зарлигаар Гүн Савааг цаазаар авсан бөгөөд энэ тухай домогт "Гүн Савааг цаазлаад толгойг нь огтолж Манжийн хаанд үзүүлэхээр авч явахдаа хунзтай цайгаар тэнцүүлэн тэмээнд тэгнэсэн” гэдэг.
Сумын нутагт Галын голын хойд этгээдэд чулуун барилгын хэдэн суурь байдгийг Гүнсаваагийн бэхлэлт гэж нэрлэдэг. Тус барилгыг урт нь 10м, өргөн нь 8м-н орчим хэмжээтэй бөгөөд дөрвөн барилга байсны ором байдаг. Үүний ар доор нэгэн дөрвөлжин булш байгааг Гүнсаваагийн эхнэрийг цаазаар хороосон газар гэдэг.
http://discover-dornod.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих