Филиппин улс БНХАУ, ОХУ-тай хамтарч цэрэг, эдийн засгийн эвсэл байгуулах боломж байгаа гэнэ. Тус улсын Ерөнхийлөгч Р.Дутерте энэ талаар ярьжээ. "Цэргийн эвсэл байж болно, эдийн засгийн эвсэл байж болно. Эдийн засгийн бүлэг ч байж болно” гэж тэрээр хэлсэн байна.
Р.Дутерте өнгөрсөн сард БНХАУ-д ажлын айлчлал хийсэн юм. Тэрээр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, хоёр орны харилцаа шинэ төвшинд гарч байгааг зарлан тунхагласан юм. Гэвч АНУ-аас харилцаагаа бүрмөсөн таслахгүй гэж мэдэгдсэн билээ. Ингэхдээ АНУ-ыг "Холбоотон байсан” гэж тодорхойлсон нь АНУ-ыг хариу мэдэгдэл хийхэд хүргэсэн юм. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жошуа Эрнест "Вашингтон сүүлийн хэдэн сарын турш Р.Дутертегийн зүгээс маш таагүй олон зүйлсийг сонссоор ирлээ” гэсэн боловч "Гэсэн хэдий боловч АНУ одоогийн байдлаар Филиппинээс батлан хамгаалах салбарын харилцаа холбоогоо таслах хэмжээний үйлдэл хүлээж аваагүй байгаа гэдгийг онцольё” хэмээн цохон тэмдэглэжээ.
С.Төгөлдөр
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих