Уг илтгэлийн зохиогчид одоогоор Нэгдсэн вант улсад бодит аюул занал тулгараагүй байгаа хэдий ч хэрэв Орос мэт "туршлагатай дайсантай” тулалдах тохиолдолд британийн хамгийн шилдэг анги нэгтгэл ч үдийн хугасд л бут цохигдох болно гэсэн аж.
Хамгийн сүүлчийн удаа 2003 онд Их Британи улс цэргүүдээ Ирак руу дайнд явуулж байжээ. Одоогоор Лондонд 5-10 мянган цэргүүд л тулаанд оролцоход бэлэн байгаа гэж шинжээчид мэдэгдсэн байна. Тэгээд ч, зориудын дэмжлэг туслалцаагүйгээр Хатан хааны армийн цэргийн нисэх хүчин олон тооны танкуудыг тээвэрлэх хүчин чадал дутмаг гэжээ.
Дашрамд сонирхуулахад, хэд хоногийн өмнө Их Британи улс Challenger 2 танк, Warior явган цэргийн байлдааны машинуудыг Ла-Маншийн хоолойг дамжуулан Франц руу илгээх сургуулилтыг хийсэн билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих