
Хоёр тусдаа жүүсний саванд нуусан адууны засаа нийт 19 кг жин татаж байсан төдийгүй гаалийн ажилтнуудын ярьснаар монгол бүсгүйчүүд тус зоогийг "Эмчилгээний зориулалтаар” ашиглах гэж байгаагаа хэлжээ. Тус сонирхолтой мэдээллийг дэлхийн тэргүүлэх хэвлэлүүд болох "Ассошейтэд Пресс”, "Гуардиан”, "Фокс Ньюс”, "ABC Ньюс” зэрэг агентлагууд өнөө өглөө зэрэг, зэрэг мэдээлж байна.
Түүнчлэн бүсгүйчүүдийн тээшинд гурван литр сарлагийн сүү, хиам тэргүүтэн байжээ. АНУ-ын гаалийн ажилтнууд адууны засаа гэхчлэн мах, махан бүтээгдэхүүнийг устгасан байна. Учир нь гаалиар мах оруулахаар бол заавал халдваргүйжүүлсэн бичиг, илгээгч орноос чанарын аюулгүй байдлын талаар мэдээлэл өгсөн байх ёстой аж. Харин тус тээшийг авч явсан монгол эмэгтэйчүүдэд ямар нэгэн хариуцлага тооцолгүй явуулсан байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих