
Хоёр насны ангилалаар зохион байгуулагдсан уг наадмын
Сургуулийн ахлах насны ангилалд
• 1 дүгээр байр Цагаан-Овоо сумын сургуулийн 11б ангийн сурагч Б.Уранчимэг
• 2 дугаар байр Баян-Уул сумын сургуулийн 12а ангийн сурагч Ц.Батхүрэл
• 3 дугаар байр Баяндун сумын сургуулийн 11а ангийн сурагч О.Батсүх
Сургуулийн дунд насны ангилалд
• 1 дүгээр байр Шинэ хөгжил сургуулийн 10а ангийн сурагч Г.Эрдэнэхүслэн
• 2 дугаар байр Цагаан-Овоо сумын сургуулийн 9а ангийн сурагч Б.Ононгуа
• 3 дугаар байр 2 дугаар сургуулийн 9а ангийн сурагч А.Энхзаяа
нар тус тус шалгарсан бол хэвлүүхэн яруу найрагчаар дунд насанд оролцсон Матад сумын сургуулийн 8а ангийн сурагч М.Ховор-Эрдэнэ, Ирээдүйтэй яруу найрагчаар ахлах насанд оролцсон 5 дугаар сургуулийн 11д ангийн сурагч Э.Отгонтөгс нар тодорлоо.
Хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан наадамд 1 дүгээр шатанд оролцогчид өөрсдийн бэлдэж ирсэн шүлгээр өрсөлдсөн бол 2 дугаар шатанд шүүгчийн өгсөн сэдвээр шүлэг зохион өрсөлдөж дээрх шилдгүүд шалгарсан юм.
Шүүгчээр Боловсрол соёлын газрын монгол хэл, уран зохиолын мэргэжилтэн Б. Эрдэнэтуяа, ДИС-ийн боловсрол судлалын докторант Д. Анхбаяр, Номын сангийн бүртгэл, мэдээллийн номын санч М. Алимаа нар шүүлээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=22960
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих