Энэ жил Монгол улсад "Ардчилсан Холбоо”
үүсч байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Уг ойн хүрээнд нилээд олон
ажил, арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 2014
оны 5 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
"Монголын Ардчилсан Холбоо”-г үүсгэн байгуулалцаж, Ардчилсан нийгмийг
цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд болох МУГЖ Д.Сосорбарам,
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ЦЕГ-ын дарга генерал Б.Билэгт
нарын нөлөө бүхий 10 гаруй хүнийг хүлээн авч уулзжээ.Уулзалтаар ардчилалын түүхэн замнал, олсон ололт, амжилт, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, засч залруулах зүйл гээд олон асуудлын талаар ярилцсаны дотор "Монголын Ардчилсан Холбоо”-ны нэрээр УИХ-д сонгогдож, төрийн өндөр албан тушаалд хүрээд, дараа нь "Монголын Ардчилсан Холбоо”-ны нэр хүндийг унагааж байгаа Гадаад хэргийн сайд Лу.Болд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нарын хууль бус үйл ажиллагаа, ёс зүйгүй үйлдэл, ааш авираас үүдэлтэйгээр "Монголын Ардчилсан холбоо”, Ардчилсан нам, ардчилалын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх болсныг онцлон тэмдэглэсний зэрэгцээ эдгээр нэр хүнд унагаагч эрхмүүд болох Лу.Болд, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарыг эргүүлэн татах, улс төрөөс гаргах болон цаашид залгамж халааг бэлтгэхдээ онцгой анхаарах талаар санал солилцсон байна.
Сэтгүүлч: Л.Гүнбэрэнз
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=2403
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих