Аймгийн газар тариалангийн гол бүс Халхгол сумын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг тогтмол явуулах экспедицийг газар тариалан эрхлэгчдийн хүсэлтээр байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Халхгол сумын нутагт хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулах тоног төхөөрөмж бэлэн болсон бөгөөд экспедицэд ажиллах цаг уурын техникч нарыг бэлтгэх, дадлагажуулах, сургалтын ажиллагааг 6 дугаар сарын 28-наас эхлүүлж байна. Аймгийн эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд хойд бүсэд дахин 1 экспедиц нэмж байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр манай аймаг үүлэнд зориудаар нөлөөлөх 3 экспедицтэй болох юм.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24447
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих