Улсын баяр наадам хаяанд ирж бөхчүүд нутаг нутгаараа бөхийн гал болж бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд Дорнод аймгийн бөхчүүд маань Сүүж уулын амралтанд бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмаар Дорнодын зон олон сайхан наадаж шинэ начинтай болсон. Шинэ начин Д.Анарт нутгийн түмэн олон, Дорнод аймгаас сонгогдсон төрийн түшээд, бизнес эрхлэгчидийн зүгээс чамгүй урамшуулсан байдаг. Тэгвэл энэ жилийн улсын баяр наадамд Дорнод нутгийн бөх түрүүлвэл дөрвөн өрөө байр хувиасаа бэлэглэнэ гэж Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Билэгсайхан өөрийн цахим хуудсаар дамжуулан амлажээ. Нэгэнтээ Х.Баянмөнх аврагын хэлсэнчлэн Монгол бөхийн хөгжил зүүн аймаг руу шилжиж байна гэснээр Дорнод нутгаас дахин аврага төрөх нь ерөөлөөр болох цаг ирэх бизээ.
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=24499
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих