Канадын
Ванкуварын их сургуулийн эрдэмтэд гэрлэсэн хүмүүс нь ганц бие хүнийг
бодвол амьдралдаа илүү сэтгэл ханамжтай байдгийг судалгаагаар баталсан
гэж "Journal of Happiness Studies” сэтгүүлд бичжээ.
Судлаачид
350 мянган хүний сэтгэл зүйн байдлыг судалж, нарийвчилсан дүгнэлт
хийсэн байна. Судалгааны дүнд гэрлэсэн хүмүүс нь амьдралыг өөдрөгөөр
хардаг, аливаад сэтгэл хангалуун байж, баяр баяслыг мэдэрч чаддаг нь
олон үзүүлэлтээр батлагдсан гэжээ.
Гэхдээ
сүүлийн жилүүдэд хүмүүс гэрлэх гэж яарахгүй болсон нь гэрлэснийх дараах
амьдралыг эерэг нөлөөг тэр бүр мэдрэхгүй, мэдрэх хүсэлгүй байгаатай
холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ.
Тиймээс
хэрвээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол ганцаардлаас илүү гэр
бүлийн амьдралыг сонгох нь зүйтэй гэдгийг эрдэмтэд судалгаагаар батлан
дэлхий нийтэд мэдээлэхийг хүссэн гэнэ.
Эх сурвалж: www.assa.mn
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=26289
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих