Аймгийн Засаг даргын 2018 оны А/55 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сумын Засаг даргын Тамгын газраас 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Ахмадын хорооны тэргүүлэгчид болон ахмадуудыг хүлээн авч, уулзалт ярилцлага зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээнд сумын ИТХурлын дарга Ц.Насанхүү, Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, Цогтсүмбэр, Ташгай багуудын Засаг дарга, сумын Нийгмийн ажилтан Л.Отгонтуяа, ХХҮМэргэжилтэн Б.Аззаяа, Улсын бүртгэгч Ч.Цэрэндолгор нар оролцож, ахмадуудын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, санал хүсэлтийг сонсож, тэдний асуусан асуултанд хариулт өгч ажиллалаа.
Сум орон нутгийн удирдлагууд 2018 онд хэрэгжүүлэх ажлын талаар товч танилцуулсан.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих