
Парисын Эх дагинын сүмийг сэргээн босгоход 10-12 жилийн хугацаа шаардагдана гэж үзэж байгаагаа Оросын үнэн алдартны шашны сүмийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг хариуцагч Леонид Калинин илэрхийлжээ.
"Томоохон хэмжээний гал гарснаас харахад учирч болох хохирол их юм. Сүмийн гадаад орчинг сэргээн засварлаад зогсохгүй барилгын элементүүдийг шалгах хэрэгтэй болно. Энэ нь тун их чимхлүүр ажилтай. Сүмийг сэргээн засварлахад 10-12 жилийн хугацаа шаардагдана гэж би үзэж байна” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн Өрнөдийн орнуудад сэргээн засварлах ажил удаан явагддагийг тэрбээр цохон дурдав.
Э.Аянзаяа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих