
2. Мэргэн ухааны хууль: Мэргэн ухаалаг байна гэдэг нь зовлон шаналалыг ойлгож өөрийгөө таньж мэдэхийн нэр. Мэргэн оюун ухаан бид юуг чадаж өөрчлөх ёстой вэ, юуг чадахгүй вэ гэдгийг мэдүүлдэг.
3. Дэвшлийн хууль: Мэргэн оюун сүнслэг хөгжлөөр дамжин илэрдэг. Бид эмоци /сэтгэл хөдлөл/ болон эгогоо давж сүнсний зам мөрөө дагах ёстой.
4. Давтамжийн /vibration/ түвшний хууль: Бид бүгд байнгын хөдөлгөөнд байдаг эрчмээр бүтээгдсэн. Бид бие дотор амьдардаг хэзээ ч үхдэггүй сүнсүүд. Ертөнцөд юу ч байнгын биш, бүх зүйл өөрчлөгддөг.
5. Нэг-ийн хууль: Бид бүхэл том цулын хэсгүүд юм.
6. Хайрын хууль: Хайр бол бүх зүйлийн хариу. Энэ бол хязгааргүй байх ёстой. Энэ биднийг болон бусдыг анагаадаг.
7. Элбэг дэлбэгийн хууль: Ертөнц бүх хүн хэрэгтэйгээ авах эсэхийг магадлаж байдаг.
8. Талархлын хууль: Энэ нь байгаа бүх зүйлдээ талархалтай байж сурах эрүүл зуршлыг бий болгоход тусалдаг.
9. Зохицлын хууль: Бид ертөнцийн хуулийн дагуу ертөнцтэй зохицож амьдрах хэрэгтэй. Үүнд алахгүй, хуурахгүй, хулгайлахгүй байх.
10. Ажиглалтын хууль: Бидний реалити бидний бодлоор тодорхойлогддог. Бодол үйлдэл болж үйлдэл бидний зан чанарыг хурцалдаг.
11. Ухамсар тусгаарлалтын хууль: Бид дэлхийд тодорхой хугацааг л өнгөрөөдөг. Тиймээс хүн болон эд зүйлд хэтэрхий бүү татагд. Хэтэрхий чанга уяа холбоос тэнцвэргүй эрчмийн шалтгаан болно. Бурхан тэнгэртэй бүрэн холбогдож байх нь тэнцвэрийг бий болгоно.
12. Зан аашын хууль: Бид үйлдлээ хянаж,зан аашаа удирдаж байх ёстой.
13. Хүлээн зөвшөөрөх хууль: Хүлээн зөвшөөрөх нь эв нэгдэл, таарамжыг авчирна, харин эсэргүүцэл айдсаас гардаг. Хүмүүс юу эсэргүүцдэг түүгээрээ болдог.
14. Хоёрын хууль: Ертөнцийг хоёр хүч удирддаг эр болон эм эрчим. Үүгээр тэнцвэр болон зохицол бүрдэнэ.
15. Гурвалын хууль: Бие, бодол, сэтгэл. Эго биеийг, ухаан нь оюун бодлыг, сүнс нь зүрх сэтгэлийг удирдана.Тэд хоорондоо нийцтэй ажиллах хэрэгтэй байдаг.
16. Таталцлын хууль: Бид юу хүссэнээ татдаг. Сайн нь сайныг, хайр хайрыг татна.
17. Тэнгэрлэгийн хууль: Бид тэнгэр бурханг дотроо байгааг мэдвэл түүнийг илэрхийлж эхэлдэг.
18. Эргэлт мөчлөгийн хууль: Бидний амьдралууд өөр мөчлөгүүдээр явагддаг. Мөчлөгүүд ихэвчлэн 9-12 жилүүдээр үргэлжилдэг ба амьдрал 4-5 эргэлтээс бүрддэг.
19. Хувь тавилангын хууль: Хувь тавилан бол амьдрал дундуур дайран өнгөрөхөд хэрэглэгдэх туршлагууд болон хичээлүүдийн хураангуй. Бид бүгд хувь тавилантай түүнийгээ дүүргэх, биелүүлэх үүрэгтэй.
20. Дармагын хууль: Бүх зүйлийн дээд зорилго бол ертөнцийн хуулинд захирагдаж амьдрах байдаг. Энэ бол бүтээгчийн хууль. Дармагын зохицол бидний кармад нөлөөлж байдаг.
Эх сурвалж: tuuh.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих