Сонгууль болоход 5-хан сар үлдээд байхад Ерөнхий сайдаа огцруулахад хүрчихээд байгаа АН-ынхан хоорондоо учраа олж чадахгүй хэцүүдэж байна. Тэд Ерөнхий сайдаа авч үлдэхийн тулд ахиад л хууль зөрчлөө. Тухайлахад зарим байнгын хорооны гишүүдийг сэлгэхдээ ноцтой УИХ-ын дарга З.Энхболд ноцтой хууль зөрчсөн тухай МАН-ын УИХ дахь бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдэв.
Яг түүнтэй адилхан мэдэгдлийг УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн Л.Цог хийж З.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэлээ. Асуудал юунаас болов гэхээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгийг гадаад улсад томилолтоор ажиллаж байх энэ үед Төрийн байгуулалтын байнгын хорооноос хасч оронд нь Г.Батхүүг тус байнгын хороонд орууллаа. Мөн Н.Батцэрэгийг БОНХБХ-д "элсүүллээ".
Гэвч энэхүү шийдвэр нь хууль зөрчсөнийг ийнхүү гишүүд мэдэгдэж эхэллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих