
Хонг Конгийн цагдаагийн газар тус хотын Политехникийн их сургуулийн хотхоноос 4,000 орчим гар хийцийн шатаагч бөмбөг илрүүлснээ Баасан гарагт мэдээлжээ.
Тус сургуулийн байр хоёр долоо хоног орчим хугацаанд тэмцэгчдийн хориглолтын талбар болоод байсан юм. Пүрэв гарагт хотхоноос сүүлчийн тэмцэгчид явсны дараа цагдаа нар нэвтэрч, шалгалт хийсэн байна. Энэ үеэр нийт 3,989 ширхэг шатаагч бөмбөг, 1,339 тэсрэх бодис, 601 лонх хортой шингэн бодис, 573 зэвсэг олджээ.
Нийт 1,377 тэмцэгч цагдаа нарт баригдсанаас 810 нь оргох үеэрээ баривчлагдсан бол үлдсэн хэсэг нь цагдаа нарт өөрсдөө бууж өгчээ. Тэдгээрийн дотор 18 нас хүрээгүй 318 хүүхэд байсныг тогтоосон байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: BBC
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих