
Гэхдээ тэр энэ удаа хайртай бүсгүйгээ хайгаагүй, харин сонгуулийн сурталчилгаа хийж яваа ажээ. Лондон хотын Финчли, Гоулдерс грин дүүргүүдэд нэр дэвшиж байгаа Либерал Ардчилсан намын Люсиана Бергер түүнтэй хамт явсан байна.
Британи улсад энэ сарын 12-нд парламентын ээлжит бус сонгууль болох гэж байгаа. 1923 оноос хойш тус улсад анх удаа арванхоёрдугаар сард сонгууль болж байгаа нь энэ юм.

Иргэдтэй уулзах үеэр түүнээс одоогийн АНУ-ын ерөнхийлөгчтэй хэрхэн учир зүйгээ ололцох талаар нь асуужээ. "Love Actually” кинонд тэр Британийн ерөнхий сайдын дүрийг бүтээхдээ АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзаж, чухал шийдвэр гаргаж байгаагаар дүрслэгддэг.
Хью Грант энэ асуултад хариулахдаа "мэдрэлийн согогтой хүн ерөнхийлөгч болсон тул ойлголцоход маш хэцүү байх гэж бодож байна” хэмээн хэлжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Mashable
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих