
Шаллерыг Монголд 1989 онд анх ирэхэд улс орон бүхэлдээ ЗХУ-аас хараат байв. Тэрбээр орон нутгийн дэлгүүрийн хоосон тавиуруудыг хараад гайхсан гэдэг. Энэ тухайгаа "Судалгааны багийнхан хэдэн долоо хоногийн турш хонины мах, гурилтай хоол идэж яг л нүүдэлчин малчдын адил амьдарч байлаа. Хааяа зочломтгой малчин айлд очиж, сүүтэй цай ууж, боорцог, ааруул иднэ. Бид цоохор ирвэсийг тусгай сумаар буудаж унтуулаад радио хүзүүвч зүүсэн юм. Цоохор ирвэсийн судалгаа хийж байхад говийн баавгайг ажиглах боломж тохиосон. Би 20 жил Монголд биологийн судалгаа хийсэн. Миний хүү Эрик манай экспедицэд нэгдсэн. Тэрбээр Монголын тухай мэдээлэлтэй судлаач бөгөөд цоохор ирвэсээр дагнасан судалгаа хийж байгаа. Эрик 20 жилийн өмнө миний хүзүүвчилсэн ирвэсүүдийн амьдралын хэв маягийг судалж, сонирхолтой нийтлэл бичсэн” гэжээ. Шаллер АНУ, Орос, Европын биологичидтой хамтран Монголд судалгаа хийдэг байв. Одоо Монголын залуу судлаачидтай хамтран ажиллах болжээ.

Тэрбээр "Дорнод Монголын тал өргөн уудам ч биологийн төрөл зүйл нь аюулыг сөрөн арай гэж оршин тогтнож байна. Энэ бол миний хамгийн хайртай нутаг. Их талын эзэд болох зээрийн сүрэг мөхлийн ирмэгт байна. Монголын Засгийн газар дорнод нутгаа яаралтай хамгаалах хэрэгтэй. Тусгай хамгаалалтад авсан нутагт газрын тосны өрөмдлөг, олборлолт, төмөр зам барилгын ажлыг зөвшөөрдөг улс Монголоос өөр байхгүй.
Энэ мэт зүй бус менежмент нь дэлхийд ховор ан амьтдын тоо толгой цөөрөхөд шууд нөлөөлсөн. Эцэст нь хэлэхэд өнөөгийн монголчуудад эртний их хаадынх нь зарлиг, дуу хоолой үгүйлэгдэж байна” гэж номдоо бичжээ.

.jpg)
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих