
Тэдгээр баатруудын нэг бол өдгөө УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж буй хилийн цэргийн командлагч асан Дорнод нутгийн унаган хүү хошууч генерал Ц.Сэргэлэн билээ. Дорнод аймгийн иргэд сонгогчид өнөөдөр чин шударга, чадварлаг хүнийг энэ удаагийн УИХ-ын сонгуулиар сонгохыг хүсэж байгаагаа дуу нэгтэйгээр илэрхийлж байна.
Тэр үүднээсээ хоймор нутгийн иргэд сонгогчид маань хошууч генерал Ц.Сэргэлэнг дэмжихээ илэрхийлж, түүнийг "Дорнодчуудын хамгийн зөв сонголт” хэмээн үзэж байгаа нь туйлын аз завшаантай хэрэг болж байна.
Тийм болохоор нийт Дорнодчууддаа хандаж хэлэхэд улс орноо авилагын балчиг намгаас салгаж, эх орноо хөгжүүлэх шударга үйлст зөв хүнийг дэмжиж, УИХ-ын сонгуулийн 7-р тойрог Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж буй хошууч генерал Цэдэвийн Сэргэлэнг сонгохыг та бүхэндээ дуу нэгтэйгээр уриалж байна.
Ж.Бат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих