
Томуу, томуу төст өвчний үе ирж байгаатай холбоотойгоор Дорнод аймгийн хэмжээнд 2-11 насны 920 хүүхдийг хамруулаад байсан бол нэмэлтээр 2200 гаруй хүүхдийг вакцинд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. Энэхүү нэмэлт вакцинжуулалтад шаардлагатай төсөв хөрөнгийг ОНХС-гаас шийдвэрлэсэн байна.
Ташрамд дуулгахад, коронавируст халдварын эсрэг гуравдугаар тунгийн хамрагдалт Дорнод аймгийн хэмжээнд 16 хувьтай үргэлжилж байна. Харин эхний тунд хамрагдах ёстой иргэдийн 90 хувь, хоёр дахь тунд хамрагдах ёстой иргэдийн 86 хувь нь вакцинаа хийлгэжээ. Өнөөдрөөс ковидын эсрэг байнгын вакцинжуулалтын цэг Нийгмийн эрүүл мэндийн төвд ажиллаж эхэлснээс гадна албан байгууллага, ААН-үүдэд явуулын цэг очиж үйлчлэхээр зохицуулалт хийсэн байна.
Вакцинд хамрагдсан 34500 хүний дунд судалгаа хийхэд, 70 хувь нь халдвараас, 92 хувь нь нас баралт, хүндрэлээс сэргийлсэн учир ард иргэдийг сэргээх тунд идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Өнөөдрийн байдлаар Дорнод аймаг вероселл вакцины 8000 хүн тун, файзер вакцины 15 мянган хүн тунгийн нөөцтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих