
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус аймгийн Цагаан-Овоо сумаас Хэрлэн сумын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын "Марк-х Зио” загварын суудлын автомашин, мөн чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын "УАЗ-220692” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 04:20 цагт цаснаас татан гаргажээ.
Буцах замдаа мөн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын "Бонго-2” загварын ачааны автомашин, Б-ын "ND4250 Норд бенз” загварын ачааны автомашин, Б-ын "Портер” загварын ачааны автомашин, Г-ийн "Пронтер” загварын ачааны автомашин цасанд суусан байсныг тус тус татан гаргажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих