
Тэгвэл Эрдэнэцагаан суманд дахин түймэр гарчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Уртын цагаан гэдэг газар дахин хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 11-нд иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын гал сөнөөгчид ажиллаж, түймрийг цурамд оруулж, өчигдөр бүрэн унтраасан байна.
Дахин гарсан хээрийн түймэр нь уул уурхайн компанийн тээврийн жолоочийн автомашинаас гарсан байж болзошгүй гэнэ. Сүхбаатар аймгийн цагдаагийн албан хаагчид түймэр гарсан газарт ажиллаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих