Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор нийт 281 624 хүн үйлчлүүлснээс 5.1 хувь буюу 14 308 нь томуу, томуу төст өвчтэй байжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос 0.8 хувиар их, өнгөрсөн оны мөн үеийнхнээс 1.4 хувиар бага үзүүлэлт аж. Тусламж, үйлчилгээ авсан хүмүүсийн 34.4 хувь нь Улаанбаатарт 65.6 нь орон нутагт бүртгэгджээ. Эмнэлэгт 7084 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.9 хувь нь буюу 1342 хүн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 79.2 хувийг 15, үүнээс 51.8 хувийг тав хүртэлх насныхан эзэлж буй. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэгсдийн 80.6 хувь нь 15, үүнээс 65.1 хувь нь тав хүртэлх насныхан. Улсын хэмжээнд эл өвчин 10 мянган хүн амд 41.6 тохиолдол бүртгэгдэж байгаа нь сүүлийн гурван жилийн томуугийн улиралтай харьцуулахад 6.8-33.7-гоор бага үзүүлэлт гэнэ. Дэгдэлтийн түвшин нэг аймагт алаг цоог, 15 аймагт идэвхжилтэй гарчээ.
ХӨСҮТ-д нийт 88 сорьцод томуу, томуу төст вирус илрүүлэх шинжилгээ хийхэд 44 хувьд нь АЗСВ, 28 хувьд нь томуугийн A хүрээний H3N2, 12 хувьд нь риновирус, мөн 12 хувьд нь бокавирус, дөрвөн хувьд нь ижтомуугийн вирус зонхилж байжээ. Дээрх вирусийн халдварын үед өндөр халуурах ба хоруу чанар өндөртэй байгааг тус төвийнхөн мэдээллээ. Иймд эрсдэлт бүлгийн буюу 0-6 насны хүүхэд, жирэмсэн ээжүүд, ахмад настай, архаг хууч өвчтэй хүмүүс илүү анхааралтай байхыг сануулав. Мөн гараа тогтмол угааж, амны хаалт зүүхийг зөвлөлөө.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.





Сэтгэгдэл бичих