Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байх ч уулархаг болон хойд бүсийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Харин говийн бүс нутгаар агаарын температур +30…+35 градус хүрч хална. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, мөн Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Онон, Хэрлэн, Улз голын хөндийгөөр бороо, аадар бороо орно. Бусад нутгаар хур тунадасгүй.
Салхи нутгийн зарим хэсгээр секундэд 13–15 метр хүрч ширүүсэх бөгөөд Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурахыг анхаарууллаа.
Улаанбаатарт: Бороо орохгүй, +25…+27 градус дулаан байна. Салхи зарим үед ширүүснэ.
Тэрэлж орчмоор: Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж, +22…+24 градус дулаан байх төлөвтэй.
Багануур орчмоор: Бороо орохгүй ч салхи секундэд 13–15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.
Мөн ихэнх нутгаар хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн түймрийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих