Халх голын 75 жилийн ой ирэх сарын сүүлээр
болно. Үүнтэй холбогдуулан Монгол-Оросын Засгийн
газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга,
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Халх
голын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй
өчигдөр уулзлаа. Тэрбээр ажлын явцтай танилцан үүрэг чиглэл өгсөн байна. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь Халх голын байлдааны ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах, хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, үндэсний эх оронч үзлийг дэлгэрүүлэн эх түүхээрээ бахархах сэтгэлийг хойч үедээ төрүүлэх явдал билээ.
Энэхүү
ойн арга хэмжээг ирэх сарын 22-ноос есдүгээр
сарын 4-ний өдрүүдэд зохион байгуулах тов гарчээ.
Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ирэх
есдүгээр сарын эхний долоо хоногт багтан Монголд
айлчлахаар болсон аж.
Үнэн.мн
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=4304
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих