"Charlie Hebdo" шог сэтгүүлийн байранд лалын зэвсэгт этгээдүүд
халдаж, дараагийн өдөр нь кафед хүн барьцаалсан хэрэг гарч 17 хүний
аминд хүрсний дараа дэлхий даяар террористуудын эсрэг дуу хоолойгоо
нэгтгэн жагссан. Гэвч халдлагын дараа сэтгүүлээ дахин хэвлэхдээ мөн л
зөнч Мухаммедын шог зургийг ашигласан нь лалын шашинтай энгийн иргэдийн
бухимдлыг төрүүлсэн юм. Нигерьт зөнч Мухаммедын шог зургийг "Charlie
Hebdo" сэтгүүлд нийтэлснийг эсэргүүцсэн жагсаал болж, найман сүмийг
галдан шатаажээ. Тэдгээрийн ихэнх нь христийн сүм байсан аж. Нигерийн
аюулгүй байдлын албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын нийслэл
Ниамей хотод болсон галдан шатаах ажиллагаанд тус бүр 200-300 хүртэл
хүнтэй зургаа орчим бүлэг оролцжээ.
Сүмүүдээс гадна, эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод нийслэл хотын хэд хэдэн дэлгүүрийг тонон дээрэмдэж, цагдаагийн нэг хэсэгт халдаж, хоёр автомашин галдан шатаасан байна. Түүнчлэн зарим баар, зочид буудал болон Францын компаниудын барилгыг эвдэж сүйтгэжээ. Жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахаас аргагүйд хүрсэн байна. Эмх замбараагүй байдлын үеэр гурван хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Хоёр хүний цогцос галдан шатаасан сүмүүдийн хог хаягдлыг цэвэрлэх үед олдсон бол, өөр нэг эмэгтэйн цощос зоогийн газраас олджээ. Эсэргүүцлийн ажиллагаа нэгдүгээр сарын 16-нд Нигерийн хоёр дахь том хот Зиндерт эхэлжээ. Жагсагчид Францын Соёлын твв болон католик шашинтнуудын гурав, прот^отант шажинтнуудын хоёр сүмийг галдан шатаасан байна. Нигериэс гадна баасан гаригт Алжир, Мали, Сенегал, Мавритани зэрэг Африкийн бусад хэд хэдэн оронд эсэргүүцлийн ажиллагаа болсон байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих