Дорнод аймагт Худалдаа хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлийн
ажилтны ҮЭ-ийн Хороо 360 гишүүнтэйгээр байгуулагдлаа. Тус ҮЭХ-ны
тэргүүлэгчид анхны хурлаа 1-р сарын 11-нд хийж, И.Балсанжавыг тэргүүнээр
томилсон байна. Энэ үеэр "Дорнод худалдаа”ХК-тай 2015-2017 онд хамтран
ажиллах гэрээ байгуулсан аж.
"Дорнод худалдаа” ХК нь зах зээл эхлэх үеэс Дорнод аймгийн олон мянган худалдаа эрхлэгчдийн амьдралд том дэмжлэг болохуйцаар байр талбайг тохижуулан Зүүн бүсийн худалдааны төв болон ажиллаж ирсэн. Гэхдээ захын түрээслэгчдийн эрх ашиг үе үе зөрчигдөж ирсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж байсан билээ. Тэгвэл тус компани ҮЭ-ийн хороотой хамтран дараахь гол заалтуудыг хамтын гэрээгээр баталгаажуулсан байна. Үүнд:
1. Худалдааны ажилтнуудын ёс зүйн дүрмийг хамтран боловсруулж мөрдүүлэн баярын үеэр захын үүдэнд хэт бөөгнөрөл үүсгэхгүй байх, үндэсний баяр” Цагаан сар, улсын баяр наадам”ын өдрүүдэд түрээслэгчдийн талбайн түрээсийг хасаж тооцох
2. Худалдаа үйлчилгээ явуулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх үүднээс нийтийн бие засах газруудад түрээслэгчид , худалдагч нарыг 2015 оны 3-р сарын 1 – нээс эхлэн үнэ төлбөргүй үйлчилж, архичид, хулгайчдыг нэвтрүүлэхгүй байх, ажлын байруудад хөдөлмөрийн нөхцлийн дүгнэлт гаргуулж, хөдөлмөрийн хэвийн нөхцлийг хангахад хамтран ажиллахаар нийт 5 зүйл дээр тохиролцлоо.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих