АНУ-ын
Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Бостон хот дахь байшингийнхаа
өмнөх цасыг цэвэрлээгүй гэж 50 ам.доллараар торгожээ. Тус хотын мэр
Мартин Волш хэд хоногийн өмнө орсон их цасыг айл бүр эргэн тойрондоо
цэвэрлэх захирамж гаргасан аж. Тус хотын оршин суугчид цасанд
бүслэгдсэн Жон Керригийн байшингийн гэрэл зургийг Бостоны цахим хуудсанд
тавьсны дараа ийнхүү торгох шийдвэр гаргажээ.
Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Глен Жонсон тайлбар хийж, Жон Керри тухайн үед Саудын Аравид айлчилж байсан тул биечлэн цас цэвэрлэх боломжгүй байсан гэжээ. Ер нь их цасны үеэр Жон Керригийн гэр эзгүй байсан гэнэ.

Б.Барс /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.









Сэтгэгдэл бичих