Английн примьер лиг нь 2016 онд 3 жилийн хугацаатай £5 тэрбумын телевизийн гэрээ хийхээр тохиролцсон нь Английн клубуудыг Европын хөлбөмбөгт дахин ноёрхох боломжийг олгоно хэмээн Арсеналын клубын дасгалжуулагч, эдийн засагч Арсен Венгер онцоллоо.
Венгер : "Энэ нь Английн клубуудыг Европ даяар илүү том, илүү хүчирхэг санхүүтэй болгоно. Мөн Дэлхийн шилдэг тоглогчид Англид ирэхэд том хувь нэмэр үзүүлэх болно. Тоглогчдын шилжилт хөдөлгөөнүүд үргэлж л улсуудын эдийн засаг, санхүүгийн хүчтэй холбоотой байдаг. Намайг Монакод дасгалжуулагч байхад бид Английн тоглогчдыг худалдан авчирдаг байсан. Яагаад гэвэл бид хамгийн анх телевизийн мөнгө олж байсан. Харин өнөөдөр санхүүгийн хамгийн том хүч Англид л байна. Шилдэг тоглогчид Англид л ирж байна. Английн клубууд Европыг ноёлно гэдэгт би итгэлтэй байна." гэсэн байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.







Сэтгэгдэл бичих