Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед” баг нэг жилийн дотор 100 сая
ам.доллараар хямдарчээ. Уг баг өнгөрсөн жил 837 сая "ногоон”-ы үнэтэй
байсан бол энэ онд 739 сая болтлоо үнэлгээ нь буурсан байна. Английн
брэнд болсон "МанЮ”-гийн ханш ийнхүү огцом буурахад энэ улиралд Премьер
лигт муу тоглосон нь нөлөөлжээ. "Манчестер Юнайтед” энэ жил Английн
аваргад дөнгөж долдугаар байрт орж, Аваргуудын лигт шөвгийн наймд
мултарсан аж.
2014 оны дэлхийн хамгийн үнэтэй багаар Германы "Байерн Мюнхен” тодров. Уг баг 860 саяас 896 сая болтлоо өссөн байна. Германы багийн араас энэ сарын 24-нд Аваргуудын лигт арав дахиа түрүүлсэн Испанийн Эзэн хааны "Реал Мадрид” оржээ. Испанийн багийн үнэ жилийн дотор 147 саяар өсчээ. Дэлхийн хамгийн үнэтэй 20 багийн дотор Английн долоо, Германы дөрөв, Испани, Италийн тус бүр гурав, Франц, Турк, Голландаас нэг нэг баг орсон байна.
zuunii medee
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.






Сэтгэгдэл бичих