Сар шинийн өдрүүдэд Дорнод аймгийн хэмжээнд 4 хүн золгүй байдлаар амь насаа алджээ. Энэ өдрүүдэд Цагдаагийн байгууллагад нийт 120 дуудлага мэдээлэл ирснээс гэмт хэргийн шинжтэй 19 зөрчил илэрч, бусдын биед гэмтэл учруулсан хэрэг 8 гарсан байна. Урьд долоо хоногтой харьцуулахад хүний амь хохирсон хэрэг хамгийн ихээр буюу 4 дахин, малын хулгай, зам тээврийн осол, бусдын биед гэмтэл учруулсан хэргүүд өссөн дүнтэй байна.
Энэ өдрүүдэд аймгийн төв Хэрлэн сумаас 25, хөдөө сумаас Буян-Уулаас хамгийн олон буюу 2 дуудлага иржээ. Гэмт хэрэг, зөрчил гэр орон сууцанд, баасан,бямба гарагт хамгийн ихээр үйлдэгддэг гэсэн үзүүлэлт гарчээ.
Дорнод сонин
URL: https://www.choibalsan.mn/index.php?newsid=8093
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих